НОГООН НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

Байгаль орчин гэдэг бидний оршин буйн үндэс, амьдралын эх булаг. Харамсалтай нь бид улс орны хөгжил хэмээх ойлголтонд эдийн засгийн хөгжлөө ярьсаар хамгийн чухал асуудал болох байгаль орчноо орхигдуулсаар байна. Харин өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг жил гаруйн судалгаандаа тулгуурлан иргэдийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулахаар нэгэн ном гаргасан байна. Уг ном нь цаг уурын өөрчлөлт, нийслэлийн экологийн доройтлын талаар дурдсанаас гадна түүнээс гарах арга замуудыг эрэлхийлж, иргэн хувь хүн энэ асуудалд дор бүрдээ юу хийж болох талаар бичсэн нь ихээхэн онцлог болжээ.
Мөн дэлхийн ногоон хотуудын туршлага болон бидний өвөг дээдсийн байгаль орчноо хамгаалах өв уламжлал соёлыг хойч үедээ үлдээх эрхэм үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсныг мэргэжлийн хүмүүс үнэлсэн байна.