НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар 200 ширхэг мод суулгалаа

НҮБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй тогтмол хамтын ажиллагаатай байж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн. Тус байгууллага хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж өнөөдөр /2019.10.18/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гацуур, нарс, хайлаас 3 зүйлийн 200 ширхэг мод суулгалаа.
НҮБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газраас өнгөрсөн жилүүдэд 5 төгөл байгуулсан бөгөөд мод ургалтын байдал сайн байгаад талархалтай хандаж байлаа. Дэлхий нийтээр жил бүрийн 10-р сарын 24-ний өдөр тохиодог Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсан өдөр-ийг угтан НҮБ-ын хамт олон түнш байгууллагуудын хамт мод тарьж, тохижилт хийх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь энэ юм.