ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үр дүнгийн гэрээ”-гээ байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд:
2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан бүх түвшинд сахилга хариуцлагыг чанд мөрдөх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд анхааран ажиллах нь зүйтэй. Гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг та бүхэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүр нийслэлийн Тамгын газарт танилцуулах хэрэгтэй. 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай” гэлээ.
/2017.01.25/