СПОРТ ЦОГЦОЛБОР ТАЛБАЙ, ДУГУЙН ЗАМЫН ТӨСӨВ БАТЛАГДЛАА

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн нийт 960 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө, зураг гарч батлагдсан. Үүнээс эхний ээлжийн 30 га талбайд багтах спорт цогцолбор, дугуйн зам, дугуйн зогсоолын төсвийг Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас баталлаа.Спорт цогцолбор талбай нийт 2,7 га бөгөөд хөл бөмбөгийн талбай 1, сагсан бөмбөгийн талбай 3, теннисний талбай 4 байна. Дугуйн зам 8 метрийн өргөнтэй, 2655 метрийн урттай хосолсон зам байх ба 4м нь дугуйн зам, 2м нь гүйлтийн зам, 2м нь гүйлтийн цанын зам байна. Тус спорт цогцолбор талбайд 1, 2-р дугуйн зогсоол, иргэдэд үйлчлэх төв багтсан байна.
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ 183 ГА
30 ГА ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ
ДУГУЙН ЗАМ
СПОРТ ЦОГЦОЛБОР ТАЛБАЙ
СПОРТ ТАЛБАЙ
ДУГУЙН ЗАМ
СКЭЙТНИЙ ТАЛБАЙ