Сөүл хотын Иргэдийн хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын урилгаар Улаанбаатарт албан айлчлал хийж буй БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн хурлын дарга Шин Веон-Чул тэргүүтэй төлөөлөгчид, албаны хүмүүс 2019 оны долдугаар сарын 13-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо.
Энэ үеэр БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2013 онд барьж, ашиглалтад оруулсан Сөүлийн төгөл, хүүхдийн тоглоомын төвтэй танилцлаа.
Сөүлийн төгөлийн усан санд засвар үйлчилгээ хийх, цаашид шинээр тохижилт хийх, ажилтнуудаа сургаж мэргэшүүлэх саналыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс тавьсан. Солонгосын тал уг саналыг хотын даргадаа танилцуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.