“Тархиа үр дүнтэй ашиглах нь” сургалтад хамрагдлаа

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулын санаачлагаар "Тархиа үр дүнтэй ашиглах нь" сургалтыг өнөөдөр /2018.12.12/ зохион байгууллаа.
Сургалтыг Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн Х.Хатанбаатар удирдан явууллаа.
Хүн бүр өөрсдийн оюуны ухааны нөөц бололцоогоо ашиглаж чадвал хэрхэн үр дүнд хүрч болдогийг дасгал, жишээнд үндэслэн заасан нь сонирхол татсан юм.