Тэхийн шээг

Тэхийн шээг
Тэхийн шээг /Ribes diacantia/ нь хад чулуутай уулын энгэр болон голын эрэг дагуу ихэвчлэн ургадаг. Хэт халалт болон хүйтэнд тэсвэртэй, 1-2,5 метр өндөр ургана. Эмийн ургамал бөгөөд зарим тохиолдолд гоёл чимэглэлийн зориулалтаар тарьдаг.
Жижигхэн, цайвар шар өнгийн баг цэцэгтэй, нүцгэн цоморлогтой. Хүрэн холтос бүхий иш мөчиртэй. 1-2см өргөнтэй, 1,5 – 3см урт хар ногоон өнгийн гурван жижигхэн салбантай гялгар навчтай сөөг бөгөөд нэлээд өтгөн мөчиртэй.
Жимс нь 5- 7мм диаметртэй, бөмбөлөг хэлбэрийн улаан хүрэн өнгөтэй. 4 настайгаасаа цэцэглэн үрлэж эхэлдэг ба зургаан сард цэцэглэж, найман сарын сүүлчээр үр жимс нь боловсорно.