Тохижилтын ажил нь бүрэн хийгдэж дуусаагүй зам, талбайгаар явахгүй байхыг анхааруулж байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж, амарч зугаалж байгаа иргэдийн хувьд манай талбайн урд хэсэг буюу нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дугуйн зам руу нэвтрэх, тус хэсэгт салхилах тохиолдол их байна. Уг бүтээн байгуулалт тохижилтын ажил нь бүрэн хийгдэж дуусаагүй төдийгүй тус замаас манай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай руу холбогдсон зориулалтын зам байхгүй болно. Иймд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн хашаа давах, далан дагаж явах зэрэг эрсдэлтэй үйлдэл хийлгүй, төв хаалгаар нэвтэрч, албан ёсны орц гарцаар үйлчлүүлнэ үү.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын захиргаа