Ц.Баянмөнх агсны нэрэмжит мөсөн шагайн харваа боллоо

Монголын үндэсний мөсний шагайн холбооны ахмад харваач Ц.Баянмөнх агсны нэрэмжит мөсөн шагайн харваа өнгөрөгч амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байгаад насан өөд болсон Ц.Баянмөнх агсны хань ижил, үр хүүхэд, Монголын Үндэсний мөсний шагайн холбооноос энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан юм.
Тэмцээнд нийтдээ 50 гаөруй харваач оролцож 9 байр шалгаруулан шагнаж урамшууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулын зүгээс нийтдээ 49 ширхэг мод тарих эрхийг Ц.Баянмөнх агсны ар гэрийнхэн болон тэмцээнд оролцогчдод өгч, дэмжин ажиллалаа.