ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА-ТАЙЗ, ЛЕД ДЭЛГЭЦ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо: 2018-05-04
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын төв талбайд 10*5 метрээс багагүй хэмжээтэй тайз, Led дэлгэцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж ашиглан, хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах тул төслийн саналаа ирүүлнэ үү.
Тухайн төслийг сонирхогч нь дараах санхүүгийн болон туршлагын шаардлагыг хангасан байна:
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээг тодорхойлсон харилцагч банкны мэдэгдэл.
-Ижил төстэй төсөл арга хэмжээ зохион байгуулж байсан талаарх мэдээллийг ирүүлэх:
-Хуулийн этгээдийн гэрчилгээ
-Сонирхсон хуулийн этгээд нь татварын ямар нэгэн өргүй байх.
Төсөл хүлээн авах сүүлийн хугацаа 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 11:00 цаг байна.
Сонирхсон этгээд төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын байр, 209 тоот. Утас:75554647, 88016579