УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БИДЭНТЭЙ НЭГДЛЭЭ
2013/05/14 1178

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн энэ жилийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2013 оны 05 дугаар сарын 11-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 4 төрлийн 2000 гаруй мод тарилаа. Мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, НИТХ-ын дарга Д.Баттулга, экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгчид мод тарьж ногоон Улаанбаатарын төлөө бидэнтэй нэгдлээ.