УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ 2014 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Улаанбаатар уран баримал 2014 үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус үзэсгэлэнд мэргэжилийн уран бүтээлчид оролцож 30 гаруй баримлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байршууллаа. Ардын үлгэр домгоос сэдэвлэсэн уран баримлуудыг байршуулснаар хүүхэд багачууд ардын уламжлалт түүх соёлоо танин мэдэх, амарч зугаалж байгаа иргэд уран баримал үзэж чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэж байна. Улаанбаатар уран баримал наадмын тэргүүн байрыг Ц.Амгалангийн “Говийн зэрэглээ”, Д. Халиунаагийн “Дуртмал” бүтээл эзэлж 5 сая төгрөгийн шагнал хүртсэн. Дэд байруудад Шоо, Гэр бүл,Янгир ямаа, Монгол домог, Ижил хайр бүтээлүүд орсон юм.