ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН "БАЙГАЛЬД СУУРИЛСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БА НОГООН ЦЭНХЭР ДЭД БҮТЭЦ" ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БАЙНА.

Европын холбооны ERASMUS хөтөлбөрийн санхүүжилтээр Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох үүднээс байгальд суурилсан хот төлөвлөлтийн шийдэл болон ногоон цэнхэр дэд бүтцийг дэмжих зорилго бүхий төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн анхны цахим уулзалт 2021 оны 03 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэхүү төслийн үндсэн зохицуулагчаар ХБНГУ-ын Бремений их сургууль ажиллаж байгаа бөгөөд Монгол улсаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, Хот төлөвлөлт, судалгааны институт, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Ховд их сургууль зэрэг 5 байгууллага уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“URGENT” төсөл нь ландшафтын архитектур, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн хүрээлэн буй орчны зэрэг олгох хөтөлбөрийн хүрээнд байгальд суурилсан шийдэл, ногоон, цэнхэр дэд бүтцийг хөгжүүлэх мэргэжилтнүүдийн сургалтыг орчин үеийн, өндөр түвшинд хүргэх замаар түнш орнуудын тогтвортой хөгжлийн хотын шилжилтийг дэмжих зорилготой менежмент, хот төлөвлөлт багтсан сургалт судалгаа юм. Ингэснээр уг төсөлд хамрагдаж буй нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж буй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн боловсон хүчин улам чадавхижиж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад тустай юм.