"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ орлого төвлөрүүлэх зорилтоо давуулан биелүүллээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ТУЗ хуралдлаа. Хуралдаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, ТУЗ-ийн гишүүд, бусад албаныхан оролцлоо.
Хуралдаанаар 2017 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын биелэлт, 2018 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх саналын талаар танилцуулга хийлээ.
2017 оны жилийн эцсийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ нийслэлийн төсөвт 25 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 198 сая төгрөгийн орлого төвлөрүүлж зорилтоо давуулан биелүүлсэн байна.