“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ "УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017" БИЗНЕС УУЛЗАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран "Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалтыг "Шангри-Ла" зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Тус "Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалтанд нийслэлийн болоод хувийн хэвшил, гадаад дотоодын 815 төлөөлөгч оролцож, нийслэл хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулагч бүрт тэгш боломжтой оролцох эрхийг гаргаж өгч байгаагаараа энэ удаагийн уулзалтын онцлог байлаа.
Мөн бизнес эрхлэгчид өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудал болоод санал хүсэлтээ хотын удирдлагуудад тавьж харилцан ярилцсан юм.
“Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ 2017-2020 оны хооронд хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон ерөнхий төлөвлөгөөг хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулж харилцан мэдээлэл солилцсон юм.
Нийслэлийн хамгийн том эко ногоон байгууламж “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн”-д хөрөнгө оруулалт хийснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах,усны их ундрагыг хамгаалах,эрүүл аюулгүй орчинд нийслэлчүүд ажиллаж амьдрах,иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд таатай нөхцөлийг бий болгох зэрэг ирээдүй хойчдоо хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцолж танилцууллаа.