ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГАЗАР МОНГОЛ БОЛОН СОЛОНГОС УЛСЫН ЖИСИАЙ (JCI) БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монгол болон Солонгос улсын ЖиСиАй (JCI)-ийн төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрэмжит төгөл байгуулах, хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс тус төглийг байгуулахад шаардлагатай талбай, дэд бүтцээр дэмжин ажиллахаар боллоо.
Энэхүү төгөл байгуулагдсанаар цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрөөн, аялж, зугаалж байгаа иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлээд зогсохгүй дэлхийн дулаарал болоод цөлжилтийн эсрэг цэвэр агаар, ногоон байгууламжийг бий болгоход хувь нэмэрээ оруулж байгаа явдал юм.