Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн шилмүүст мод ургаж байна
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ажилтан алба хаагчид долоо хоног бүр ажилтнууддаа сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа “Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн тарилтын инженер Г.Батцэцэг “Шилмүүст моддын ялгаа” сэдвээр өнөөдөр /2017.11.16/ сургалт зохион байгууллаа.
Дэлхий даяар гацуур, нарс, шинэс, хуш, жодоо гэсэн таван төрлийн шилмүүст мод ургадаг. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн талбайд өнөөдрийн байдлаар нарс, шинэс, гацуур, хуш гэсэн дөрвөн төрлийн шилмүүст мод ургаж байна.
Гацуур нь хүйтэнд тэсвэртэй, сүүдэрсэг газар ургах чадвартай, шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургадаг. Зориудаар тарьж ургуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Ногоон байгууламжийн нөхцөлд гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон хэсэг бүлгээр тарьж ургуулхад тохиромжтой. Ус чийгийг ихээр шаарддаг мод юм байна.
Харин шинэсний тухайд Монголд сибир шинэс, дагуурын шинэс гэсэн 2 төрлийн шинэс ургадаг бөгөөд Чехановын шинэс нь сибир шинэс дагуурын шинэс хоёрын эрлийз юм. Монголын дорнот хэсгээр тохиолдоно. Сибир шинэс нь монгол орны ойн 70% эзэлдэг. Энэхүү мод сөөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тарьж ургуулж байна.