ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА Б.САРАНЧИМЭГ НОГООН ХӨГЖЛӨӨР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Холбооны Бүгд найрамдах Герман улсын Карлсруэ хотод өнөөдөр эхэлж буй олон улсын “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хуралд НИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин Экологийн хорооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг оролцож байна.
Жил бүр зохион байгууллагддаг энэхүү хуралд тэрбээр "Байгаль орчин, экологийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавин, хэлэлцүүлэх юм. Дэлхий нийтээр ногоон боловсрол, түүний хөгжилд алхам тутам анхаарал хандуулж олон ажлыг нийгэмд чиглүүлэн хийсээр байгаагийн нэг нь “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хурал. Дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн, судлаачид, байгаль орчин экологийн манлайлах мэргэжилтнүүд цуглаж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцдэг энэ хурлаас ногоон хөгжлийн тодорхой шийдвэрүүдийг гаргаж, дэлхий нийтэд түгээн, ажил хэрэг болгодог аж.
"Манай улсын хувьд байгаль орчны салбарт ололттой тал бий ч тулгамдсан асуудал багагүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэж, олон улсад жишиг болохуйц ямар, ямар ажил хийж буй" талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг илтгэлдээ тусгасан байна. Мөн илтгэлдээ эклогийн боловсролыг иргэдэд хэрхэн олгох талаар онцолж буй ажээ.