Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн “Гэр бүлийн төгөл”-д 348 ширхэг мод тарина

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэвэр усны ундаргыг хамгаалах, нийслэлчүүдийн цэвэр агаарт салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг арчилж хамгаалах үүрэгтэй ажилладаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилтан, албан хаагчид Гэр бүлийн төгөл-д 330 ширхэг мод тарихаар боллоо.
Бүх нийтээр мод тарих өдөр буюу намрын мод тарилтыг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах гээд маш завгүй ажилласан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн энэ бямба гараг буюу 2017.10.26-нд үхрийн нүд, голт бор, улиас гэсэн 3 төрлийн мод тарих юм.
Мөн энэ үеэр өнгөрсөн хугацаанд хамт олноо манлайлан идэвхи санаачлагатай ажилласан ажилтан, алба хаагчдаа шагнаж урамшуулна.
Нэмэлт мэдээлэл
Эхлэх цаг: 10.00 цаг
10.20 шагнал гардуулах үйл ажиллагаа
10.30 Хамт олны зураг татуулах
11.00 Мод тарилтандаа гарах
-Хаана: Харуулын 3-р постны зүүн талд
-Үхрийн нүд, голт бор, улиас гэсэн 3 төрлийн нийт 348 мод тарина
-Нэг гэр бүл 3 ширхэг мод тарина
-Хэлтсүүд хүн тус бүрт үнэмлэхний дугаарын дагуу 3 ширхэг ижил дугаар тараах бөгөөд тэрхүү дугаарыг тарьсан модондоо зүүх юм. Мөн дугаарын арын хуудсанд байрлах QR кодыг уншуулаад гар утаснаасаа мэдээлэл авах боломжтой.
-Амарч байгаа, хүүхэд асрах чөлөөтэй буюу дикриттэй байгаа хүмүүс мөн хамрагдана.
-Цаг агаар хүйтэн байх тул хүүхдүүдээ дааруулахаас сэргийлж дулаан хувцаслаарай