ӨРГӨСТ НОХОЙН ХОШУУ ГЭЖ юу вэ?

Манай оронд ургадаг нохойн хошуу 2м өндөр ургадаг, туяхан иштэй сөөг юм.
Цэцэг: 5-н дэлбээтэй, улаан ягаан өнгийн цэцэгтэй, 5-6 сард цэцэглэнэ.
Үр жимс: Жимс нь 1.5-2.0см голчтой шүрэн улаан өнгөтэй, зууван хэлбэртэй. Намар 8-9 сард нохойн хошууг бүрэн боловсорч гүйцснийх нь дараа түүж бэлтгэнэ. Түүж бэлтгэхдээ хальсыг нь гэмтээхгүйгээр гар аргаар цэвэрхэн түүж, нэн даруй хатаагчаар хатааж үрийг бэлтгэнэ.
Навч: Өдлөг нийлмэл 3-10см гонзгойвтор 5-7 навчинцартай.
Нохойн хошууны найрлаганд: С-амин дэм /18%, сахар /18%/, пектин /3.7%/, А, В,К,Р-аминдэмүүд, алим, жүржний органик ислүүд ихээр агуулагдаг, эмчилгээний асар их ач холбогдолтой ургамал.