"УТААГҮЙ НИЙСЛЭЛ" БҮХ НИЙТИЙН МАРАФОН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "ЦЭВЭР АГААР-ЭРҮҮЛ АМЬДРАЛ" уриан дор нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, оюутан залуучууд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгож, нийгмийн амьдралд залуучуудын оролцоог дээшлүүлэх, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, замбараагүй хот төлөвлөлт нь ард иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг сурталчилан таниулах, иргэдийн санал бодлыг нийслэлийн удирдлагуудад хүргэх түүнчлэн иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг амьдрахад уриалан бүх нийтийн "УТААГҮЙ НИЙСЛЭЛ" нэртэй "Марафон гүйлт"-ийн тэмцээнийг "Шудрага ёсны хувьсгалт" үндэсний нэгдсэн оюутны холбоо зохион байгууллаа.