Зорилго Зорилт

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Амьдрал тэтгэх ус, агаар бэлэглэх ногоон байгууламж, жаргал нэмэх эко орчинг бүрдүүлсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ирээдүй хойч үедээ өвлүүлэх

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

1. Туул голын ундны эх үүсвэрийн аюулгүй байдлыг бүрэн хангана

2. Ойн зурвас бүхий ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ

3. Олон нийтийн соёл, амралтад зориулсан эко орчныг бүрдүүлнэ

4. Чадварлаг албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

5. Байгууллагын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийнэ

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

1. Ундны эх үүсвэрийн хамгаалалт, эрүүл ахуйн дэглэмийг сайжруулна.

    Туул голын ундны эх үүсвэрийн худагны хамгаалалтын бүсийг 27 га-аар нэмэгдүүлнэ.

     Хамгаалалтын бүсэд шинээр 54,000 мянган мод, сөөг тарина.

2. 54.5 га газарт шинээр мод, сөөг тарина.

    Биологийн нөхөн сэргээлтийг 3 га-аар нэмэгдүүлнэ.

    Мод, сөөгний нөөцийн санг 38.3 пунктээр нэмэгдүүлнэ.

    Мод, сөөгний нөөцийн санд байгаа төрөл, зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулна.

    Мод, сөөгний насжилтын хугацааг 0.5% -р нэмэгдүүлнэ.

    Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

3. 50 га талбайд бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийнэ.

    Цэцэрлэгт хүрээлэнд мөрдөх дүрэм, стандартын хэрэгжилтийг 3 пунктээр нэмэгдүүлнэ.

    Иргэдэд үзүүлэх үйлчилгээний

    Чанарыг 4 пунктээр нэмэгдүүлнэ.

4. Албан хаагчдын нийгмийн

    баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулна.

    Ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.

    Албан хаагчдыг мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжоор бүрэн хангадаг болно.

5. Байгууллагын чиг үүрэг, бүтцийн уялдааг оновчтой болгоно.

    Байгууллагын дүрэм, журам,

    стандартыг нь цаг үеийн шаардлагад нийцүүлнэ.

    Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэлт хийнэ.

    Байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлнэ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ: 

  • Үйлдвэрлэл, ногоон байгууламж, арчилгааны алба болон хамгаалалтын алба “Туул голын ундны эх үүсвэрийн аюулгүй байдлыг бүрэн хангана” гэсэн 1-р стратегийн зорилгын манлайлагч болж ажиллана. 

MISSION STATEMENT:

"National Park" is a locally owned state-funded enterprise to protect the drinking water source of the Tuul River in the capital city, reduce air pollution, increase greenery, spend public recreation and leisure time properly, and create a healthy eco-environment.

OBJECTIVES:

1. Establish eco-green zone

2. Build up a comprehensive environment to allow  Ulaanbaatar citizens to spend their free time in a healthy, safe and comfortable environment

3. Reduce air pollution in Ulaanbaatar by increasing the number of green areas in the National Park

4. Protect drinking water sources